- ХАР БАЛГАС -

Архангай аймгийн төвөөс 100 орчим км, Хотонт сумын төвөөс 20 гаруй км-т орших Уйгурын үеийн хот суурингийн энэхүү дурсгал нь Уйгарын хаант улсын нийслэл Ордубалык гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхон, Жирмэнтэй хоёр голын бэлчирт байдаг.  Хар балгас нь 25 км2 талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар урлалын хэсэг, хааны орд харш, сүм дугана зэрэг хэсгүүдээс бүрдэж байв. Хааны орд нь тусгайлж барьсан бат цайзат хэрэмтэй, хойд урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзын ханыг тойруулан олон цонж цамхаг барьсан байжээ. Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээр ихийн (600 x 600 м) дээр түүний хана туурга нь одоо нэлээд нурсан боловч арваад м өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз (хараат) одоо 14 м байна. Хэрмийн дээгүүр цамхагийн оромтой ба гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.