- САЛБАР УУЛЫН БИЧЭЭС -

Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт Салбар хэмээх уул оршдог. Салбарын Бичигт ханангийн бичээс их, бага хоёр хэсгээс бүрддэг. Их бичээс нь уншигч хүний баруун гар талд, бага бичээс нь солгой гар талд тус тусдаа сийлэгджээ. Ажиглан үзвэл, бага бичээс нь их бичээсний тэтгэсэн он сар нь шиг сэтгэгдэл төрүүлдэг. Нэрт археологич Х.Пэрлээ Салбарын Бичигт Ханангийн бичээс, болон тамган дүрс зэргийг судлаад Х.Т-ын X-XI зууны Кидан улсын их бичигтэй холбон үзжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.