- БАЛДАН БЭРЭЭВЭН ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР, БУРХАДЫН ЗУРАГ, БИЧЭЭС -

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт энэхүү дурсгалт газар оршино. 1784 онд Дайчин жонон ван Гомбожавын үед үндэс шав нь тавигдсан гэж үздэг ба 8000 ламын данстай халх монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу мод голчилсон хийцтэй, хад чулуунд бурхдын дүрс болон соёмбо сийлсэн нь одоог хүртэл хадгалагдан үлджээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.