- ПААЛУУГИЙН ХАДНЫ ЗУРАГ -

Өвөрхангай аймгийн Гучин ус сумын төвөөс баруун хойш  18 орчим км-т Аргалант 3-р баг Паалуугийн гэх жижиг аманд  дугуй чулуун дараастай булш, хадны зургийн дурсгал зэрэгцэн оршино.Тэгш талархаг газрын зүүн үзүүрт хагарлын улмаас үүссэн томоохон жалга бөгөөд түүнээс зүүн болон өмнө тийш нам дор хөдий залгах ба уг хөндийн хойд хэсэгт зүүн өмнө зүгийг чиглэн сунаж тогтох хадан хошуу бүхий эгц эргэцэг юм. Уг сунаж тогтсон эргийн энгэрийн хаданд хадны зургийн дурсгалууд байрлана. Дээд хэсэгт овоо байх ба овооны эргэн тойронд жижиг хадан тогтцуудад цөөнгүй хадны зургууд бий. Уг дурсгалаас зүүн өмнө зүгт хөндийн дагуу 2 хүрлийн үеийн булш оршуулгын дурсгалууд оршино.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.