- ЗАРАА ТОЛГОЙН ЗУРАГ, БИЧЭЭС -

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун урагш 17 км-т Орхон голын хойд эрэг Зараа хошуу хэмээх хадтай хошууны өвөрт сийлмэл хөрөг, хятад ханз байдаг.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.