- УУШГИЙН ӨВРИЙН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Хөвсгөл аймгийн төвөөс баруун зүгт 18 км зайд, Бүрэнтогтох сумын төвөөс  зүүн зүгт 33 орчим км зайд Туяа багийн нутаг Уушиг уулын өвөрт олон булш, хиргисүүрийн дунд хойноосоо урагш цуварсан байрлалтай, байгалийн боржин чулуун, загварчилсан бугын дүрстэй 2 эгнээ 15 ширхэг буган чулуун хөшөө, түүнийг тойрсон нэг дор олноор байрласан, дугуй болон тэгш өнцөгт хэлбэрийн хүрээтэй голдоо том хэмжээний чулуун овоолготой хиргисүүр, намхан чулуун дараастай булш, дөрвөлжин булш нийт 30 орчим байна. Уушгийн Божингийн хад хэмээх урагш харсан тэгш гадаргуутай хадан дээр 6-н үе Төвөд үсэг сийлсэн. Бүдүүний шил, Гэгээний хонх, Түвшин мандал уул зэрэг нь бүгд Уушигийн өврийн салаа завсар бөгөөд эдгээрт байгаа булш хиргисүүрүүдийг хамруулсан байна. . Уг нь дурсгал нь 2023 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн билээ.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.