- МОНГОРЦОГ, ХӨНГӨРЦӨГИЙН ХАДНЫ ЗУРАГ -

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс 50 орчим км зайд Хайс багийн Нарийний ам Бичигт булаг хэмээх газарт, Дэлгэрмөрөн голын зүүн дэнж, саарал өнгийн чулуутай үргэлжилсэн өндөр хадтай уулын бэлд баруун урд зүгт хандсан 5 м урттай талбайд, тэгш гадаргуу дээр хадны дунд хэсэгт ан амьтан, нохой, шувуу, 2 ширхэг хэнгэрэг, 3 хүн, нум сум барьсан хүн, х-4ш, (нийт 13 хүн), гахай, 4 ш янгир, 3 ш морь зэргийг улаан өнгийн зосоор зурж дүрсэлсэн байна.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.