- БОР ХУЖИРЫН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨД -
Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын төвөөс хойд зүгт 45км -т бага Богд уулын өвөр Бор хужрын голын хойд дэнжид 9 ширхэг буган хөшөө цогцолбор байна. Эдгээр буган хөшөөдийн дундаж өндөр нь 1.65 -1.70см байна. 8 ширхэг нь босоо 1 ширхэг нь хэвтээ байрлалтай. Бугануудыг сонгодог аргаар үелүүлэн зурж, нэгэн хөшөөний дээд талд ирвэсийг хагас дугуйруулж дүрсэлсэн нь содон, мөн нэгэн хөшөөний дээд талын хагас тахийсан чулууны хэлбэрийг ашиглан хүний нүүрний дүрслэлийг сийлсэн нь нэлээд өвөрмөц, цорын ганц буган хөшөө юм.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.