- ХӨЛЦӨӨТИЙН ХАДНЫ ЗУРАГ -

Баян-өлгий аймгийн Буянт сумаас 10 км зайд хойд хөлцөөтийн голын хоёр эрэг дагуу оршдог.  Хойд Хөлцөөтийн хадны зурагт янгир, аргаль, буга, үхэр зэрэг амьтдын дүрсийг олон янзын арга барил, хэв маягаар дүрсэлсэн байна. Эндэхийн хадны зураг дотор ан агнуур, мал аж ахуйн холбогдолтой зураг дүрслэл нэлээд тохиолдох ба зарим газар ан амьтны зураг давамгайлсан, зарим газраа бөө мөргөл, тахил тайлгын холбогдолтой дүр, дүрслэл давуу байгаа онцлогтой байна.

Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.