- ИХ ТАМИР СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН МУЗЕЙ -

Сум байгуулагдсан эхний жилүүдэд улаан гэр нэртэй ард олны дунд ухуулга сурталчилгаа хийх, орчин үеийн дуу бүжиг зааж, хөгжим сонсгох ажлыг зохион байгуулж байжээ.1959 онд улс орон даяар соёлын довтолгоо явагдаж, суманд анхны клуб байгуулагдсан байна.1965 онд номын сан, Орон нутаг судлах Музей үүд хаалгаа нээж,байгалийн түүх, угсаатны 3 танхимтай нээгдсэн. Одоогоор 130 гаруй үзмэртэй, 1 танхимтайгаар,  Даваа-Баасан гаригуудад 09.00-18.00 цаг хүртэл ажилж, үйл ажиллагаа явуулж байна. Үнэ төлбөргүй.

Холбоо барих дугаар: 99668339