- ЧУЛУУТ СУМ ОРОН НУТАГТ СУДЛАХ ТАНХИМ -

Архангай аймгийн Чулуут сумын Музей нь анх 1988 онд тухайн үеийн “ШИНЭ АМЬДРАЛ НЭГДЭЛ”-ийн дарга байсан Б.Гомборагчаагийн санаачлагаар нэгдэл үүсгэн байгуулсан 9 гишүүнийн зургийг зураач н.Нанзадсүрэнгээр зуруулж нутгийн ард иргэдээс өв уламжилж ирсэн эд өлгийн зүйлийг цуглуулан тухайн үеийн багш нараар амьтаны чихмэл хийлгэж цөөхөн хэдэн үзмэртэйгээр нийтийн номын санг түшиглэн шинэ амьдрал нэгдлийн музей нэртэйгээр үүсэн байгуулагдаж байжээ. 2014 онд Соёлын өвийн төвд хандан санхүүжилт авч Соёлын төв дотор 1 том өрөөг 2 өрөө болгон тохижуулсанаар одоогийн музей болон ОНСТ бий болсон байна. 2022 онд шинэ Соёлын төвтэй болж Музейн 1ш танхимтай болсон байна. Нийт 73ш үзмэрээс Улсын үзлэг тоолллогод 43ш үзмэр хамрагдаж улсын БМС-нд бүртгэгдсэн байна.. Ажлын 5 өдөр 8 цагаар нээлттэй тогтмол үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулж байна.
Холбоо барих дугаар: 88054588 88863029