- БАЯНГОЛ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын төв нь 1940 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж, 1968 оноос Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орж “Ажилчны клуб” нэртэйгээр соёлын үйлчилгээг иргэдэд хүргэж, 1992 оноос Соёлын төв нэртэй болж өргөжин хөгжсөн.
Орон нутаг судлах танхим нь 2006 онд байгуулагдсан бөгөөд нийт 21 дэсийн 34 ширхэг үзмэртэйгээр хөдөөгийн иргэдийн дунд соёл, урлагийн үйл ажиллагааг чанар хүртээмжтэй зохион байгуулан ажиллаж байна. Иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.
Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00