- ДУЛААНХААН ТОСГОНЫ ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Дулаанхаан тосгоны соёлын төв нь 1961 онд “Улаан булан” нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд 1978 онд 2 давхар тоосгон барилгад нүүн орж 2008 оноос Соёлын төв нэртэй болж, Орон нутаг судлах танхим шинээр байгуулагдсан.  

Орон нутаг судлах танхим нь Бахархалын болон байгалийн гэсэн 2 танхимтай. 48 дэсийн 48 ширхэг үзмэртэйгээр тосгоны ард иргэдэд нээлттэй, олон талт арга хэмжээнүүдийн зохион байгуулан ажиллаж байна. Иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00