- ЖАВХЛАНТ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Соёлын төв нь 1977 онд “Улаан булан” хэмээх нэртэйгээр тулгын чулуугаа тулж, 1980 онд Баянхараатын сангийн аж ахуй байгуулагдан МҮЭ-ийн төв зөвлөлийн шийдвэрээр “ Ажилчны клуб “, 1991 онд “ Соёлын төв “ нэртэй болж үйл ажиллагаа явуулж ирсэн.    

Жавхлант сумын Орон нутаг сурталчлах танхим нь “Жавхлантын бахархал“ танхим, “Өв соёлын өргөө” гэсэн 2 танхимтайгаар 2007 онд байгуулагдсан. Эдүгээ 61 дэсийн 64 ширхэг үзмэртэйгээр соёлын өвийн мэдлэгийг ард иргэдэд олгож байна.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00

Тасалбарын үнэ: том хүн 3000, гадаад иргэн 10000, хүүхэд үнэгүй