- ОРХОН СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Соёлын төвийн суурь нь 1952 онд  сангийн аж ахуйн “Улаан булан” нэртэйгээр байгуулагдаж, 1960 онд одоогийн байрлаж буй барилга ашиглалтад орж “Ажилчны клуб” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

Орон нутаг судлах танхим нь 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Соёлын төвийн Орон нутаг судлах танхим нь 2009 онд байгуулагдан сум орон нутгаас төрөн гарсан алдартнуудын гэрэл зураг, түүх намтар, гар урлалын болон иргэдийн хандивласан 45 дэсийн 92 ширхэг үзмэртэйгээр түүх соёл, өвөө сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00

Тасалбарын үнэ: Том хүн 1000,  хүүхэд үнэгүй