- САЙХАН СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Соёлын ордон нь 1986 онд МҮЭ-ийн Төв зөвлөлийн тогтоолоор ЦШХК-ний “ Соёл техникийн ордон” нэртэйгээр Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар барьсан.
1991 онд Засгийн Газрын тогтоолоор орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжиж төр засгийн байгууллагад харьяалагдаж Соёлын төв болон ажиллаж байгаад БСШУЯ-ны сайдын “Соёлын ордны үлгэрчилсэн дүрэм батлах тухай” 2011 оны 83 дугаар тушаалын дагуу “Хөтөл соёлын ордон ” хэмээн нэртэйгээр ажиллаж байна.
Тус байгууллагын дэргэд Орон нутаг судлах танхим нь 2012 онд байгуулагдаж байсан бөгөөд 35 дэсийн 46 үзмэртэйгээр үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг.
Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00