- БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Сумын Соёлын төвийн орон нутаг судлах танхим нь 2004 онд байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 онд 400 хүний суудалтай барилга ашиглалтад орж Орон нутаг судлах танхимд үзмэрийн 8 ширхэг шилэн хорго, камержуулалт, жижиг гэр зэрэг тохижилтын хийгдсэн.  Тус танхимд биет бус өвлөн уламжлагч У.Мөнхбатын байгалийн модны урыг хэлбэр дүрсэд оруулсан бүтээлүүд, сумын онцлог бүхий чулууны дээжүүд, үзэсгэлэнт газруудын зураг, суманд ургадаг эмийн ургамлын дээж, биет бус өвийн өвлөн уламжлагч модон эдлэл урлаач П.Төмөрбатын таван ханатай гэрийг стандартын дагуу урласан таван ханатын гэр зэрэг бүтээлүүд байдаг.  Бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй 16 үзмэр Иж бүрэн монгол гэр 1ширхэг  Үзэсгэлэнт газруудын зураг 7 ширхэг, Эмийн ургамлын дээж 10 ширхэг хадгалагдаж байна.

Харилцах утас: 99877772
Цахим шуудан: bat-ulzii.soyol@ov.gov.mn