- ХЭРХ ТОСГОНЫ ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны Соёлын төв нь 1991 онд анх байгуулагдан, 2017 онд шинээр баргигдсан Соёлын төвийн байрандаа Орон нутаг судлах танхимыг байгуулан тохижуулж, Хэрх тосгоны 3024 хүнд соёлын бүтээлч үйлдвэрлэл, боловсролын ажлаар дамжуулан хүүхэд залуучуудад соёлын өвийн мэдлэг мэдээллийг олгон ажиллаж байна.
Хэрх тосгоны түүхэн замнал, нутгийн ардуудын хэрэглэж байсан түүхэн 38 ширхэг үзмэрээс үндсэн сан хөмрөг бүрддэг бөгөөд эдгээр үзмэрүүдийг таниулан, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг үнэ төлбөргүй хийдэг.
Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00
Цахим хаяг: herhsoel@gmail.com