- ШААМАР СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

1960 оны эхээр Шаамар сумын Найрамдал нэгдлийн дарга Г.Норов, социалист хөдөлмөрийн бригадын гишүүд санаачлан суурь барилгыг барьж байгуулснаар сумын “Ажилчны клуб”-ын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.   

Шаамар сумын соёлын төв нь 1997 онд сумын холбооны мэдэлд байсан бөгөөд Гэгээрлийн сайдын 100 дугаар тушаалын дагуу 2017 оноос Соёлын төв болон өргөжин хөгжиж Орон нутаг сурталчлах танхим болсон.

Ард иргэдийн гар дээрээс цуглуулсан, мөн хайгуулаар 100 орчим эд зүйлсийг цуглуулан сум, орон нутгийн түүх соёлын тухай мэдлэг ойлголтыг түгээх, олон нийтэд мэдээлэл хүргэх, соёлын өвийн боловсрол олгох, монгол уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 28 төрлийн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйчилдэг. 

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00