- БУГАНТ ТОСГОНЫ ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Бугант тосгоны Соёлын төв нь 1968 онд хуучин  Ерөө модон заводын дэргэдэх “Улаан булан” нэртэйгээр байгуулагдсан.

1980 онд Улаан булангийн нэр солигдож Ерөө хорооны “Ажилчдын клуб”, 1992 оноос Соёлын төв нэртэй болсон. 2018 оны 6 дугаар сараас тус барилгыг буулган суурин дээр нь 2020 оны 10 дугаар сарын 23-нд шинэ Соёлын төвтэй болсон.

Орон нутаг судлах танхим нь 2006 онд байгуулагдсан бөгөөд  17 дэсийн 17 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00