- САГИЛ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Сагил сумын орон нутаг судлах танхимыг 1966 онд номын сангийн эрхлэгчид хавсруулан ажиллуулж эхэлсэн. Гэр музей нь 91 дэсийн 135 үзмэртэй.
Сумын Засар дарга тамгын газарт 5 ханатай гэр музей хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Аймгийн хэмжээнд гэр хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг ганц танхим болно.
Орон нутаг судлах танхим нь жил бүрийн дулааны улиралд буюу 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулдаг.
Ажиллах цагийн хуваарь: 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл Даваа-Баасан 08:00-17:00
Холбогдох дугаар:89898022