- ТҮНЭЛ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Хөвсгөл аймгийн Түнэл сумын орон нутаг судлах танхим 1987 онд байгуулагдсан. Тус сумын иргэн Д.Батчулуун нутгийн иргэдээс хуучны эд зүйлсийг хандив, тусламжаар цуглуулан сумынхаа захиргаанд хадгалуулж байгаад 2005-2006 онд сумын соёлын төвд шилжүүлж өгсөн түүхтэй.
Эдүгээ 30 дэсийн 44 ширхэг үзмэрийг 1 танхимд дэлгэн олон нийтэд чиглэсэн соёлын үйл ажиллагааг үнэ төлбөргүй явуулж байна.
Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00
Холбогдох утасны дугаар:80838306