- ХАТГАЛ ТОСГОНЫ ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

1912 онд баригдсан Хөвсгөл аймгийн анхны 2 давхар барилгыг 1973 оноос музей болгон ашиглаж тус соёлын төв үйл ажиллагаагаа явуулдаг. Эдүгээ музейн барилга нь ч  өөрөө түүхийн нэгэн гэрч болон оршиж байна.

Музейн үзүүллэгт ан амьтдын чихмэл, хөгжмийн зэмсэг, эртний түүхэн болон бие хүмүүсийн  эдэлж хэрэглэж байсан сонин содон зүйлс, түүх, өв соёл, зан заншлаа харуулсан нийт 81 дэсийн 121 ширхэг үзмэрийг сан хөмрөгтөө хадгалан, олон нийтэд үнэ дэлгэн үзүүлдэг.

Музей нь орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Дотоодын аялагч нарт: 3000 төгрөг, гадаадын жуулчдад 5000 төгрөгний үнэтэй үйлчилдэг.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00

Холбогдох утасны дугаар:90133038

Цахим хаяг: azjargaldavaadorj4477@gmail.com