- ЦАГААННУУР СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын орон нутаг судлах танхим нь Цагааннуурын загасны үйлдвэр байгуулагдах үед 1956 онд “Орон нутаг судлах танхим” нэртэйгээр үйлдвэрийн дарга Б.Батаагийн санаачилгаар үүсгэн байгуулагджээ.
Тухайн үеийн загасны үйлдвэрийн загасчид, анчид тэр дундаа цаатан иргэд эрт дээр үед хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээ авчирч өгснөөр, өөрөөр хэлбэл нугийн иргэдийн хандив, тусламжтайгаар орон нутаг судлах танхимын сан хөмрөг бүрдсэн түүхтэй.
1986 онд загасны үйлдвэр татан буугдсанаар музейн байрыг сумын хүн эмнэлгийн харьяанд шилжүүлж, үзмэр, эд өлгийн зүйлсийг сумын захиргааны агуулахад хураажээ. Улмаар тус эд зүйсийг 2008 онд сумын Засаг дарга тамгын газраас Соёлын төвийн мэдэлд шилуүүлсэн.
2011 онд соёлын төвийн байрны хажууд засгийн газрын 255 дугаар тогтоолоор 2 сая төгрөгний санхүүжилтээр музейн зориулалтын шинэ байр барьж ашиглалтад оруулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэх болсон.
Эдүгээ 488 дэсийн 663 ширхэг эд өлгийн зүйлтэйгээр нутгийн иргэд болон гадаад, дотоод жуулчдад үйлчилж байна.
Тасалбар: 3000 төгрөг
Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00
Холбогдох утасны дугаар:95258297
Цахим хаяг: oodoszolzaya@gmail.com