- ШИНЭ-ИДЭР СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Шинэ идэр сумын орон нутаг судлах танхим нь 1961 онд “Жаргалын зам” нэгдлийн хөрөнгөөр баригдсан.

Нутгийн иргэд, олон түмний хандив тусламжаар эд өлгийн зүйлсийг цуглуулан сан хөмрөгөө бий болгосон түүхтэй.

1990 оноос орон нутаг судлах танхим эзгүйдэж барилга нь хувь хүнд очсон байдаг.  

2007 оноос сумыэ соёлын төвд харьяалагдах болж нийт 39 ширхэг үзмэр хулээн авсан байдаг. Сан хөмрөгөө баяжуулсаар эдүгээ 81 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлтэй болж нутгийн иргэдэд, гадаад дотоод жуулчдад соёлын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. 

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00

Холбогдох утасны дугаар:89981885

Цахим хаяг: Shineider180@.gmail.com