- БИНДЭР СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Биндэр сум үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд нэгдэлийн тоо бүртгэгч Д.Дамдинжав гуай өөрийн сайн дураар үзмэр, эд өлгийн зүйл цуглуулж эхэлсэн бөгөөд сум байгуулагдсаны 90 жилийн ойгоор Соёлын төвийн сул өрөөнд дэлгэн үзүүлж анх орон нутаг судлах танхим байгуулагдсан. 2012 онд Соёлын төвийн бүжгийн заалны таазны хэсгийг давхар болгон тохижуулж өөрийн байртай болгосон. Жилд давхардсан тоогоор 500-600 хүнд үнэ төлбөргүй үйлчилдэг.
Танхим-1 Үзмэрийн тоо- 136 дэсийн 256 ширхэг
Цагийн хуваарь 8:30-17:30
Холбоо барих дугаар::98114142