- ДАДАЛ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

1956 онд сумын уран дархан, мужаан ахмад буурлууд музейн анхны суурийг тавьж “Сайн малчдыг сурталчлах танхим” хэмээн нэрийдэж, 1966 онд “Орон нутаг судлах кабинет” болон өргөжиж, өнөөдөр орчин цагийн “Орон нутаг судлах” музей болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголын тулгар төрийг үүсгэн байгуулагч Их эзэн Чингис хаан “Тэмүүжиний бага нас” музей нь 2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдан ашиглалтад орсон. Эдүгээ “Тэмүүжиний бага нас” болон “Орон нутаг судлах” хоёр музей ажилладаг.
Их эзэн Чингис хааны түүх домгийн өлгий нутгийн онцлог, арвин их баялаг түүхийг дэлхийн олон үндэстэн, гадаад дотоодын жуулчин, ард иргэдэд сурталчлан таниулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэн ажиллаж байна.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:30-17:30
Тасалбарын үнэ: 3000 төгрөг
Холбоо барих дугаар: 98113958