- ЖАРГАЛТХААН СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Жаргалтхаан сум байгаль, газарзүйн онцлог, түүх, соёлын дурсгал, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан алдартнуудыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий “Орон нутаг судлах танхим” нь 2023 онд сумын түүхт 100 жилийн ойн хүрээнд шинэчлэгдэн орчин үеийн музейн үзүүллэг дэглэлт, үзэл баримтлалын чиг хандлагад нийцүүлэн техник, технологийн дэвшилтийг ашиглан дэглэгдсэн музей юм.

Тус орон нутгийг судлах танхимд зочилсноор Жаргалтхаан сумын бахархал болсон иргэд, Хэнтий аймагт орших “Монголын нууц товчоо”-нд гардаг түүхэн дурсгалт газраар виртуаль аялал хийх боломжтой. Энэ утгаараа Монгол Улсын хэмжээнд буй 330 сумаас анхдагч дижитал технологийг нэвтрүүлсэн уламжлалт болон орчин үеийн технологи хосолсон дэглэлттэй орон нутаг судлах танхим гэдгээрээ онцлог юм. Үзвэрийн 1 танхимд 19 дэсийн 36 дурсгалыг дэглэн олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:30-17:30 цаг

Холбоо барих дугаар: 90149114, 89899234