- ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

1986 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр анх байгуулагдсан. 1990 онд өмч хувьчлал явагдахад ОНС кабинет байрлаж байсан барилга нь хувийн өмчид шилжиж үзмэрүүдийг сумын номын сангийн фондод хадгалж байгаад 2012 онд шинээр Орон нутаг судлах танхимын барилга баригдаж ашиглалтад орсон. Үзвэрийн хоёр танхимд 30 дэсийн 34 ширхэг эд өлгийн зүйлээ дэглэн ард иргэдэд үйлчилж байгаад эдүүгээ 2021 онд шинээр баригдсан Соёлын төвийн барилгын 2 давхарт нүүн орж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Тус танхим нь үзвэрийн 1 танхимтай. Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн 50 жилийн ой буюу 1990 оны үед холбогдох ваар, шаазан, морин хуур, хувин, баярын бичиг зэрэг үзмэрүүдээр танхимаа баяжуулсан нь онцлог болдог. Мөн кино аппарат, зургийн аппарат, эх орон-52 хүлээн авах гэх мэт үзмэрүүд голлох үзмэр юм.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00 цаг
Холбоо барих дугаар:98117696