- ХАЙРХАНДУЛААН СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Хайрхандулаан сумын 80 жилийн ойгоор Ч.Гансүх Б.Даваасамбуу нар 1.500.000 төгрөгөөр анх байгуулж байсан. Орон нутаг судлах танхим нь тухайн үед 3-н хэсгээс бүрддэг байсан. Үүнд: Байгалийн булан: Тус суманд ургадаг мод, ургамал, шорооны дээж, шаазангийн үйлдвэрт ашигладаг цагаан чулуу, шороон будаг гаргаж авдаг зосон чулуу, чулуужсан мод гэх мэт, Т.Намнансүрэн булан: Сайн ноён хан Т.Намнансүрэн Магсар хатны хөрөг-зотон, тос уран зураг, орос улсад айлчлал хийж байгаа болон өвөлжөө бууцны гэрэл зураг, Техникийн булан: Кино гаргадаг аппарат, Зоркий гэрэл зургийн аппарат, монгол бичгийн болон крилл бичгийн машин, цогийн индүү, гэх мэт үзмэрүүдтэй байв.

2022 онд тус сумын уугуул Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга М.Уламбаяр, зураач С.Чулуунбаатар, Соёлын төвийн дарга Ч.Гансүх нар санаачлан монголын алдартай зураачид мөн залуу уран бүтээлчдийн 55 ширхэг зурагтай  “Шамбалын орон” нэртэй уран зургийн галлерей байгуулж Орон нутаг судлах танхимыг өргөтгөсөн.Манай сумын О.Н.С.Танхимд аймгийн бүртгэл мэдээлэлийн санд бүртгэлтэй 15 үзмэр хадгалагдаж байна.

Харилцах утас: 86760815
Цахим шуудан: khairkhandulaan@ov.moc.gov.mn