- ХУЖИРТ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Хужирт сумын орон нутаг судлах танхим нь 2014 онд сумын 80 жилийн ойн хүрээнд сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан. Хужирт сумын уугуул УГЗ уран сийлбэрч Самдангийн Сэнгээгийн үр хүүхдүүд болох чөлөөт уран бүтээлч С.Базар, С.Батхүү нар орчин үеийн музейн стандартад нийцүүлэн байгуулсан түүхтэй.

Тус танхим нь нийт  4  дэсийн  23 үзмэртэй,  сурталчилгааны 15 булантай. Жилдээ 1500 гаруй сумын иргэд  төдийгүй гадаад дотоодын амрагч аялагч жуулчидад  байнгын үзүүллэгээр үйлчилдэг ба 3 түр үзэсгэлэнгээр үйлчилдэг. Мөн 10 гаруй соёлын өвийн боловсрол олгох арга хэмжээг  зохион байлан ажиллаж байна.

Харилцах утас: 96611058
Цахим шуудан: khujirt@ov.moc.gov.mn