- АЛДАРХААН СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Соёлын төвүүд 2007 онд  музейн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсны дагуу киномеханикчийг хавсран ажиллуулахаар болж, музей-техникч гэсэн нэршилтэй болсон. 

Музейн танхимтай болоход өрөө тасалгаа байхгүй учир, 2007-2014 онуудад сургуулийн нэг ангийг тохижуулан үйл ажиллагаа явуулж байгаад, 2015 онд Засаг даргын тамгын газар Мал эмнэлэгийн нэг өрөөг гарган өгсөн. Анх байгуулагдахдаа 26 дэсийн 26 ширхэг үзмэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2018 онд шинэ Соёлын төв ашиглалтанд орсноор ОНСТ-ын үйл ажиллагаа тогтмолжиж одоо 48 дэсийн 52 ширхэг үзмэртэй.  Үзмэрийн 1 танхимд Түүх, угсаатан, шашин, урлаг уран сайхан гэсэн төрөлд төрөлжүүлэн үзмэрээ дэглэн олны хүртээл болгож байна. Монголын эзэнт гүрний үеэс эхлэн XXI зууны үеийг хамарсан үзмэрүүд хадгалагдаж байна. ОНСТ нь үзмэр, үзүүллэг үзүүлэхээс гадна сургалтын болон боловсролын үйл ажиллагааг давхар явуулах зорилгоор “Монгол ёс заншилын танхим” тохижуулан ажиллаж байна.

Цахим шуудангийн хаяг: Asgatsoyol@gmail.com
Холбоо барих дугаар: 99989186