- БАЯН ТЭС СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

2007 онд орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа сэргэн орон тооны Музей техникийн ажилтантай болсон. 2008 онд Орон нутаг судлах танхимтай болсон. Музейн техникийн ажилтан А.Баттулга хариуцан Танхимд сум орон нутгийн алдартнуудын зураг, нутгийн урчуудын хийсэн сийлбэр,  нутгийн үзэсгэлэнт газруудын зураг, шашны эд зүйл ,Зээрэмбэ багшийн хэрэглэж байсан  судар ном, нутгийн зохиолчидын ном , түүхт ойн, чулуун тээрэм, ном гэх мэт  үзмэрүүдээр музейн үзүүллэгийг баяжуулсаар ирсэн. Багийн нутгаар явж соёлын өвийн талаар танилцуулга хийж ирэдийн гар дээр үнэт эдлэлүүдийг бүртгэн баримтжуулж бүртгэл мэдээллийн санг баяжуулж  ажиллуулж байна. 2023 оны 11-р сараас хойш Г.Оюун орон нутаг танхимыг хариуцан ажиллуулж байна.

Цахим шуудангийн хаяг: Btessoyol@gmail.com
Холбоо барих дугаар: 85882299