- ДӨРВӨЛЖИН СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -
2007 онд орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа сэргэн орон тооны Музей техникийн ажилтантай болсон. 2013 онд Орон нутаг судлах танхимтай болсон.Танхим байгуулахад Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй “Баян Айраг” кампаниар ивээн тэтгүүлэн үзмэрийн хорго витрин хийлгэн нутгийн иргэдийн гар дээрх болон байгалийн баялагийн дээжсээр үзмэрийн баяжилт хийн ажиллаж байна. 2023 оны 6 сард Л.Оюунбаатар тэтгэвэртээ гарч, 2023 оны 9 сарын 4-ны өдрөөс Л.Одонгэрэл хариуцан музейн үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллуулж байна. Одоогоор орон нутаг судлах танхим нь 43 дэсийн 86 үндсэн үзмэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Цахим шуудангийн хаяг: Lkodnoo@gmail.com
Холбоо барих дугаар: 86401919