- ИДЭР СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -
Сумын орон нутаг судлах танхим нь 1968 онд байгуулагдсан түүхтэй. Нэгдэл байхад нэгдлийн нэгэн өрөөнд байрлаж байгаад өөрсдийн хүч хөрөнгөөр 1984 онд 4 өрөө бүхий сумаа сурталчлах танхимтай болж хөдөлмөрчдөд маань өөрийн гар дээр байсан эд өлгийн болон түүхийн холбогдолтой зүйлийг орон нутгийн танхимдаа хандив, бэлгээр өгч тэр үед 246 үзмэртэйгээр үйл ажиллагааг явуулж байсан. Одоо тус сумын орон нутгийн судлах танхим нь 74 дэсийн 605 ширхэг үзмэртэйгээр үйл ажиллагааг явуулж ирсэн. Орон нутгийг судлах танхимыг анх нэгдлийн боловсон хүчний эрхлэгч Гүрийн Дашдорж, Сумын захиргааны орлогч дарга Довжуу Жанчив, Соёлын төвийн дуу хөгжмийн багш Батхуяг Дэмбэрэлнямбуу нар хариуцан ажиллаж байгаад 2008 онд музей техникийн ажилтан Ш. Эрдэнэбаярт хүлээлгэн өгсөн юм.