- ИХ-УУЛ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -
2007 онд орон нутаг судлах танхимын үйл ажиллаа сэргэн орон тооны Музей техникийн ажилтантай болсон.2012 оны өвөл албан ёсоор Орон нутаг судлах танхим байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн танхимыг тохижуулах, үзмэрийн баяжилт хийх зэрэг томоохон ажлуудыг хийж байна. 2019 оны 12 сарын 05нд шинэ соёлын төвтэй болсон. Орон нутаг судлах танхим нь шинэ байрандаа орж Орон нутаг судлах танхим алдартын танхим гэсэн танхимтайгаар үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна. Хүүхэд багачууд, ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, 2023 онд 10 сая төгрөгний тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 93 дэсийн 287 ширхэг үзмэр баяжилттай байна. Алдартны танхимд Их-Уул сумаас төрөн гарсан гавьятанууд болон үе үеийн алдартнуудыг алдаршуулан таниулж байна. Орон нутаг судлах танхим нь одоогийн байдлаар Соёлын биет бус өвийн бүртгэл, иргэдийн гар дээр байгаа үнэт зүйлсийн бүртгэл, баримтат өв, угийн бичиг хөтлөх арга зүй, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тухай, түүх соёлын хөдлөх зүйлсийг судлан таниулж, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.