- ТҮДЭВТЭЙ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

1985 онд Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн  дэргэд Орон нутаг судлах танхим нэртэйгээр анхлан байгуулагдсан. Кабинет нь тогтмол үйл ажиллагаагаатай байж байгаад 1990-иэд оны нийгмийн өөрчлөлтийн үед зогсонги байдалд хүрэн үзмэр дурсгалт зүйлс устаж үгүй болсон. 2007 онд Алдартны танхим нэртэйгээр Засаг даргын Тамгын Газрын дэргэд байгуулагдан орон тооны музейн ажилтантай болсноор музейн үйл ажиллагаа сэргэж орон нутаг судлах танхим нэртэйгээр Соёлын төвд харьяалагдан шилжиж ирсэн.   Орон нутаг судлах танхимд Түдэвтэй сумаас төрөн гарсан алдартнууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хөрөг зураг,хандив бэлэглэлээр ирсэн эд өлгийн зүйлсээр үзмэрийн баяжилт хийгдэн ажиллаж  байна.

Цахим шуудангийн хаяг: zavkhantudevteisoyoliintuv@gmail.com
Холбоо барих дугаар: 93303939