- УРГАМАЛ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

1975 онд Ургамал сумын Соёл урлагийн өдрүүд Завхан аймагт зохион байгуулагдан үүнээс эхлэлтэй сум музейтэй болох санаачилга гарч хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж эхэлжээ. Музей   байгуулах хөдөлгөөний үр дүнд сумын нийт иргэд өөр өөрийн хийж чаддаг бүхнээ хийж, эд зүйлс хандивлан 1975 онд 25 ширхэг үзмэртэй үүсгэн байгуулагдсан түүхтэй. 1976 оноос хойш үзмэр эд өлгийн зүйлс  нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр 1987 онд ЕБС-ийн харьяанд очсон боловч 1990 оны зах зээлийн үед харах эзэнгүйгээр орхигдон бүх үзмэр нь устаж үгүй болсон байна. 2007 онд музейн орон тооны ажилтантай болж, орон нутаг судлах танхимыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан байгуулсан бөгөөд одоо 69 дэсийн 204 ширхэг  үзмэртэй, жилдээ 200 гаруй үзэгчдэд хүрч үйлчлэн жилээс жилд үзмэр, эд өлгийн  фондыг баяжуулан ажиллаж байна. Музейн орон нутаг судлах танхим хариуцсан  ажилтнаар Б.Түвшинтөр ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 09-18 цаг хүртэл ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.

Цахим шуудангийн хаяг: tuwshinjargal.seseer@gmail.com
Холбоо барих дугаар: 88814288