- ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -
1978 онд 81ш үзмэртэй, тусдаа байртайгаар Орон нутаг судлах танхим анхлан байгуулагдсан түүхтэй. Танхим байгуулагдахад орон нутагт дахь байгалийн үзэсгэлэнт газрын зураг, эрдэс чулуулгын дээж, түүх угсаатны үзмэрүүдээр үзмэрээ баяжуулан ажиллаж байжээ. 1990-ээд оны эхээр Орон нутаг судлах танхимын үзмэрүүд устаж үгүй болсон байна. 2007 онд музей техникийн орон тооны ажилтантай болсноор дахин үйл ажиллагаа нь эхэлсэн байна. Музей техникийн ажилтан Б.Пүрэвсүрэнгийн идэвхи санаачилгаар үзмэр цуглуулан тусгай байр гарган 2012 оноос тогтмолжин ажиллаж байна. Одоо 66 дэсийн 160ш үзмэртэйгээр үйл ажиллагаа явагдаж байна.
Цахим шуудангийн хаяг: osohjargal.togtoh@gmail.com
Холбоо барих дугаар: 98970308