- ШИЛҮҮСТЭЙ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -
Шилүүстэй сумын Орон нутаг судлах музейг тус сум байгуулагдсаны 80 жилийн ойгоор 2004 онд Сумын засаг даргаар ажиллаж байсан А.Чимэддашийн санаачлагчаар Төв аймгийн харьяат Лхагвасүрэн гэгч хүн гэр бүлийнхээ хамт ивээн тэтгэж нэг сая төгрөг хандивласнаар нутгийн уугуул иргэн хөгжмийн зохиолч, найруулагч, зураач Доёдсүрэнгийн хамт үүсгэн байгуулсан юм. Энэхүү музейг 2005 онд А.Чимэддашаас сумын Соёлын төвийн ажилтан Д.Оргодол хүлээн авсан байна. 2007 онд орон нутаг судлах танхимын орон тооны ажилтантай болсон.
Шилүүстэй сумын орон нутаг судлах танхим нь Шашны танхим, Байгалийн танхим, Алдартны танхим гэсэн 3 танхимтай 64 дэсийн 201ш үзмэртэйгээр иргэд олон нийтэд үйлчилгээг үзүүлж байна. Орон нутаг судлах танхим нь нутгийн иргэдийн эдэлж хэрэглэж байсан угсаатны зүйн эд өлгийн үзмэрүүд, сүм хийдэд хэрэглэж байсан шашны эд зүйлс болон байгалийн ан амьтан ургамал ,мөн нутгийн зураачийн уран бүтээл, уг орон нутгаас төрөн гарсан алдартнуудын хөрөг зэрэг олон төрлийн эд өлгийн зүйлтэй юмаа.