- ДАШБАЛБАР СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Дорнод аймгийн Дашбалбар сум байгуулагдсаны 40 жилийн ойгоор нутгийн ард иргэдийн хандиваар сумын Орон нутаг судлах танхим байгуулагдан 140 гаруй үзмэртэйгээр нээлтээ хийсэн. Тус Орон нутаг судлах танхим нь буриадын ард түмний түүх соёл, зан заншил, ахуй амьдрал, сумынхаа ард түмний ололт амжилтыг харуулсан үзмэрээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн. Одоогоор 9 танхимтай 269 дэсийн 634 үзмэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан иргэдэд үйлчлэн ажиллаж байна.
Цахим шуудангийн хаяг: Dashbalbar@dd.moc.gov.mn
Утас:88573191