- ГУРВАНСАЙХАН СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Тус сумын орон нутаг судлах танхим нь 2018 онд 12 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлтэйгээр нээгдэж байсан түүхтэй. Орон нутаг судлах танхим нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, сан хөмрөгөө баяжуулсаар эдүгээ үзүүллэгийн 1 танхимтай, 44 дэсийн 91 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлтэйгээр иргэд, олон нийтэд сумынхаа түүх, төрөн гарсан алдартнуудаа алдаршуулан ажиллаж байна.  

Иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. 

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00

Холбогдох утасны дугаар: 96055244, 88466673