- БАЯНДАЛАЙ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Баяндалай сумын Орон нутаг судлах танхим нь 1967 онд байгуулагдаж, 1989 онд татан буугдан, 2000 оноос сумын Соёлын төвд харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2022 онд Музейн дэглэлт тохижилтын ажил шинээр хийгдэж үзүүллэгийн 1 танхимийгтохижуулсан. Тус танхимын нэг хэсэгт Баяндалай сумын бахархал болсон Ёст засгийн хошуу Чүлтэм бэйлийн өргөөг бий болгосон. Үзүүлэлтэд 55 дэсийн 170 үзмэртэй иргэд олон нийт, хүүхэд багачуудад үнэ төлбөргүйүйлчилдэг.

Ажиллах цагийн хуваарь Даваа-Баасан  09:00-18:00 цаг 

Холбогдох утасны дугаар: 91029992 

Соёлын төвийн хаяг: bayndalai02@gmail.com