- МАНЛАЙ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

1974 онд сумын 50 жилийн ойг угтаж номын сангийн дэргэд 1 өрөөг орон нутаг судлах танхим болгон тохижуулж 20 гаруй үзмэрийг дэлгэн олон нийтэд үйлчилж эхэлсэн.

 1994 онд сумын түүхт 70 жилийн ойг угтаж орон нутаг судлах танхимыг дахин сэргээн номын сангийн дэргэдэх 2 өрөөг тохижуулан үйл ажиллагаагаа явуулсан.

2017 онд  “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-д  “Манлай музей” нэртэй  төсөл боловсруулан дэмжигдэж стандартад нийцсэн Орон нутгийн Музей болон өргөжиж 122 дэсийн 303 ширхэг үзмэрийг Түүх, угсаатны зүй, палеонтологи, археологи, байгалийн гэсэн 4 танхимаар дамжуулан насанд хүрэгчдэд 1000 төгрөг, хүүхэд үнэ төлбөргүйгээр хүргэж байна.

          Ауиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00 цаг  

Холбогдох утасны дугаар: 88987769, 85007577