- БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ -

Байгалийн түүхийн музей нь биологийн төрөл зүйлийн 13.000 ширхэг үзмэр, цуглуулгатай бөгөөд геологи, ургамал, шавж, далайн амьтад, загас, хоёр нутагтан мөлхөгчид, шувуу, хөхтөн амьтан, палеонтологийн олдвор болох 8 сан хөмрөгтэй. 

Улсын хэмжээнд байгаль-соёлын өвийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ эх орныхоо байгаль, ан амьтан, ургамлын талаар цэгцтэй мэдлэг, мэдээлэл олгодог  байгалийн шинжлэх ухааны төв музей юм.  

Музейн нэгдүгээр давхарт ертөнцийн үүсэл хөгжил (ертөнцийн үүсэл, нарны аймаг, нар сар дэлхий, дэлхийн гадаад, дотоод бүтэц); хоёрдугаар давхарт амьдралын үүсэл хөгжил (эрт төрмөлийн эрин, дунд төрмөлийн эрин, шинэ төрмөлийн эрин, хүний үүсэл хөгжил), газарзүй, геологи эрдэс баялаг; гуравдугаар давхарт биологийн төрөл зүйл (ургамал, шавж, сээр нуруугүйтэн, загас хоёр нутагтан, мөлхөгчид,  шувуу, хөхтөн)-ийн үзүүллэгийн танхим болон галерей, түр үзэсгэлэн, боловсролын танхимтай. VR, AR, виртуал тайлбар зэрэг орчин үеийн техник, технологийн дэвшлийг үзүүллэг дэглэлтэд ашиглаж байна. 

Музейн түр үзүүллэгийн талбайд цуглуулгын 40 хүртэлх хувийг байгалийн шинжлэх ухааны үндэслэлтэй, он цагийн дараалал бүхий үнэн зөв, бодит мэдлэг, мэдээлэл олгохоор системтэй дэглэн нийтэд үйлчилж байна. 

Холбоо барих дугаар: 7000 0171