- МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ -

Монголын үндэсний музей 1924 онд байгуулагдсан Монгол Улсын анхны музей. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 60 000 үзмэртэй. Цуглуулгын хувьд монгол нутагт хүн аж төрж эхэлсэн нэн эртний үеэс өнөөг хүртэлх монголын түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой биет үзмэр цуглуулгыг хадгалан хамгаалж, судлан цуглуулж сурталчлан түгээж дэлгэн үзүүлдэг судалгаа, сурталчилгааны төв байгууллага бөгөөд нийт үзмэрийн 10-12 хувийг байнгын үзүүллэгийн 9 танхимаар үзэгчдийн хүртээл болгож байна. Байнгын үзүүллэг нь Нэн эртний Монгол орон, Монгол нутагт оршиж байсан эртний төрт улсууд, Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрэн, Уламжлалт соёл, Уламжлалт аж ахуй, Богд хаант монгол улс, Социалист Монгол орон, Ардчилсан Монгол гэсэн сэдэв, агуулгаар дэглэгдсэн 9 танхимтай. Түр үзэсгэлэнгийн нэг танхимтай. Мөн хүүхдийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх боловсролын танхимыг тохижуулан ажиллуулж байна.

Цахим шуудангийн хаяг: nmm@nationalmuseum.mn

Холбоо барих дугаар: 51-264130, 70110913, 70110911