- МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ -

Монгол цэргийн музей нь 1966 онд "Ардын Армийн Төв музей" нэртэйгээр байгуулагдсан. Тус музей нь байнгын үзүүллэгийн 4 танхим, гадна ил талбайн зэвсэг, техникийн үзүүллэг болон түр үзэсгэлэнгийн танхимтай. Хуучин чулуун зэвсгийн үеэс орчин үе хүртэлх монгол цэргийн түүхэн замналыг харуулсан 12 төрлийн сан хөмрөгийн 9600 гаруй үзмэртэй. 1990 оноос эхлэн Г.К.Жуковын дурсгалын музейг салбар музейгээ болгон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна. 

Холбоо барих дугаар: 976-11-453781, 976-51-261782

Факс: 976-11-454292