- АРХАНГАЙ АЙМГИЙН МУЗЕЙ -

Архангай аймгийн музей нь 1949 онд 500 гаруй үзмэртэй, “Орон нутаг судлах кабинет” нэртэй байгуулагдсан. Музей нь монгол уран барилгын өв болох Халхын анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэйн (1646-1715) Лаврин ордонд үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой юм.  Сан хөмрөгтөө түүх, угсаатан, шашин, соёл, урлаг, уран сайхны төрөл зүйлийн 4000 орчим үзмэртэй. Нэн эртний чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх Монгол орон, Архангай аймгийн түүх, нутгийн зон олны өвөрмөц соёлыг илтгэх үзмэрийг 7 танхимдаа дэглэн үзүүлдэг.

Холбоо барих дугаар: 70332281

Цахим шуудангийн хаяг: arkhangaimuseum@gmail.com