- БАЯНХОНГОР АЙМГИЙН ТҮҮХ УГСААТНЫ ЗҮЙ, БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН -

Баянхонгор аймгийн  Музей нь 1949  онд  10-аад  үзмэр,  2  ажилтантайгаар  гэр  музейд “ХАА –н үзэсгэлэн” нэртэйгээр байгуулагдсан. Анхны  захирлаар Л.Юндэнбат хэмээх хүн ажиллаж байсан.  Улмаар 1963 онд “Орон нутаг судлах кабинет”, 1961-1991 онд “Орон нутаг судлах музей”, 1991 онд аймгийн  музей болсон. Өдгөө Түүх угсаатны зүйн музей, Байгалийн түүхийн музей, Чин сүжигт номун ханы сүм музей гэсэн 3 салбартай 17 ажилтантай 10000 гаруй үзмэр эд өлгийн зүйлстэй хүн үүслийн ул мөр бүхий хонгор нутгийн өв соёлыг сурталчлан ажиллаж байна.

Үзмэрийн танхимууд:

Угсаатны зүйн музейд

  1. Нэн эртний танхим
  2. Шашин зан үйлийн танхим
  3. Уламжлалт хувцас гол чимэглэл
  4. Дүрслэх урлаг, уран сийлбэр
  5. Сав суулгын танхим
  6. Баянхонгор аймгаас төрж гарсан алдартнууд
  7. Уламжлалт зан үйлийн танхим

Байгалийн түүхийн музейд

  1. Чулуулгийн танхим
  2. Ургамлын танхим
  3. Шавжийн танхим
  4. Махчин амьтны танхим
  5. Палеонтологийн танхим
  6. Говийн амьтны танхим
  7. Хангайн амьтны танхим
  8. Шувууны танхим

Чин сүжигт номун ханы сүм музейд

  1. Баруун бөгтөр
  2. 21 дара эхийн сүм
  3. Сахиусны дуган
  4. Майдарын дуган
  5. Шарилын дуган
  6. Буян арвидах хурлын дуган
  7. Зүүн бөгтөр

Тасалбар:

Том хүн 3000 төгрөг

Гадаад үзэгч 5000 төгрөг

0-16 насны хүүхэд үнэ төлбөргүй

Цагийн хуваарь:

Ажлын өдөр 10:00-18:00

Холбоо барих дугаар: 70442339, 70443449, 89447733