- ДОРНОГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙ СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ -

Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төв нь 1945 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд 1979 онд “Орон нутаг судлах музей”, 1999 онд “Музей Сургалт Судалгааны Төв” болон өргөжжээ. 

Тус музей нь үзвэрийн 6 танхимтай, 6000 орчим үзмэр, эд өлгийн зүйлс бүхий сан хөмрөгтэй. Палеонтологи, байгаль ан амьтан, эртний түүх, сүлд шүтээн, социализм болон орчин үеийн гэсэн үзвэрийн 6 танхимд говь нутгийн түүх, соёлын өвийг дэлгэн үзүүлж байна. 

Холбоо барих дугаар: 70523086, 70522657